Зөрчилдөөний улмаас Египет улсад өчигдөр 60 гаруй хүн хэлмэгдсэн байна. Орон нутгийн ХМХ-ийн мэдээлснээр Каираас 100-аад км баруун өмнө зүгт орших Фаюм хотод «Лалын ахан дүүс» талынхан болон хүчнийхний ажилтнуудын хооронд онц ширүүн мөргөлдөөн үүссэн байна.Олон зуун лалын шашинтнууд, цагдаагийн газрыг бүсэлж харуул хамгаалалтынхныг чулуугаар шидэж, гар болон шувууны буугаар буудсаны улмаас эмх замбараагуй байдал үүсчээ. Мөн үүнээс гадна, нийслэлээс хойш 120 км-ийн зайд орших Эль-Мансур хотод, баасан гаригийн мөргөлийн дараа сөргөлдөөн болсон байна.