Тайландын шашны Дээд Тэргүүн, хатан хааны Буддын шашны тэргүүн Сомдет Пра Буддачарая өнөөдөр 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2004 онд, өмнөх Буддын шашны тэргүүн, хүнд өвчний улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсны дараа томилогдсон билээ. Ийнхүү томилох явдал Тайландад 1782 оноос эхэлсэн бөгөөд хаан, ахмад насны гэгээн санваартнуудаас сонгодог учиртай. Тайланд улс дэлхийн хамгийн их Буддын шашинт хүн амтай улсад тооцогддог. Нийт хүн амын 90 гаруй хувь нь энэ шашныг шүтдэг байна.