Орос, АНУ-ын шинжээчид наймдугаар сарын сүүлээр Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион явуулахтай холбоотой асуудлыг авч хэлэлцэхээр уулзах юм. Энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны удирдлага Сергей Лавров өчигдөр Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Орос, АНУ-дад Сирийн зөрчилдөөний талаарх харилцаанд бусад зүйлээс үл шалтгаалан, нэгдсэн үзэл санаатай байж, Сирийн талаарх «Женева 2» олон улсын бага хурлыг зохион явуулахыг шийдвэрлэх шаардлагатай.

Москва өөрийн хариуцлагаа биелүүлж, ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээг зохион явуулах талаар Дамасктай тохиролцсон гэж Лавров дурдлаа. Харин АНУ Сирийн сөрөг хүчнийг бас үүний адилаар хийхийг ятгах үүргийг авсан билээ.