Оросын ХАА-н хяналтын алба  аюултай 24 т хавчны савхыг Хятадаас ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон байна. Уг албаны мэдээлж байгаагаар, нэг хэсэг хөлдөөсөн хавчны савханд хийсэн лабораторийн шинжилгээгээр, гэдэсний савханцарын бактер илэрчээ. Бүтээгдэхүүн Хятадаас, Владивостокийн боомтод орж ирсэн байна. Сахалины муж, Приморийн хязгаарын ХАА-н хяналтын албаны удирдлагын мэдээллээр, 24 т аюултай бараатай хөлдеөөгч- контейнерийг экспортолсон улс луу нь буцаах буюу устгах юм байна.