Берингийн хоолойг туулах, Анхны тив хоорондын дэлхийн туйлын сэлэлтэд оролцогчид Аляскад барианд орлоо. Өнгөрсөн мягмар гаригт гараагаа эхэлсэн, буухиат сэлэлтэнд 17 орны 67 тамирчид оролцжээ. Сэлэх маршрут Евразийн хамгийн зүүн цэг Чукотка дахь Дежневийн хошуунаас Хойд Америк дахь Уэльсийн ханхуугийн хошуу хүртэл 86 км үргэлжилсэн байна. Сэлэгчид энэ зайг усны тусгай хувцас, сэлүүргүйгээр туулжээ. 1 градусын дулаанаас хэтрэхгүй хүйтэн усанд, тамирчин бүр 20 минут сэлэх ёстой байлаа. Оролцогчид нийт маршрутыг 40 цагийн дотор туулах байсан боловч далайн шуургат цаг агаарын байдлаас болж нилээд илүү хугуцаа шаардагджээ.