Япон улсын ерийн хэмжээ, энэ оны 6 сарын суулээр анх удаагаа 10,3 триллион долларыг давжээ. Энэ тухай  тус улсын сангийн яамны сайд мэдэгдсэн байна. Япон улсын ер, 1 хүн амд ноогдох хэмжээгээрээ 82 мянган доллар болж байгаа юм.

Япон улсын ерийн хэмжээ улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2 дахин давжээ. Япон улс энэ үзүүлэлтээр үйлдвэрлэл хөгжсөн тэргүүлэх орнуудын дунд дээгүүр байр эзэлж байгаа нь гунигтай. 2011 онд Японы Зүүн Хойд нутгийг хоосруулан сүйрүүлсэн, далайн гамшигт газар хөдлөлтийн уршгийг арилгаж, улс орныг сэргээн босгоход зарцуулсан хөрөнгө сүүлийн 2 жилд улсын ерийн хэмжээг зөвхөн, өсгөсөн байна.

Улам өсч буй ерийн хэмжээ, япон улсын урт хугацааны облигацийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах вий гэж шинжээчид болгоомжилж байна. Ерийн өсөлтийг зогсоох боломжийн аргуудын нэг бол, Японы засгийн газар ерөнхий сайд Синдза Абэгийн удирдлаган дор, улс оронд хэрэглээний татварыг одоо байгаа 5 %-с 8 %-д хүргэх явдал юм. Энэ нь ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж болзошгүй.