Тэмээ халдвар дамжуулагч байж болно гэсэн дүгнэлт Ойрхи Дорнодод тархсан үхэл таригч РВК-коронавирус гэгчийг судлаж байгаа хэсэг эрдэмтэн хийжээ. Судлаачидын мэдээлснээр Оманд тэмээний цусанд илрүүлсэн вирус бол РВК-коронавирус байж магадгүй. Улмаар тэмээ мөн өвчинг хүмүүст халдаасан байж магадгүй. Амьсгалын РВК-коронавирус «дэлхий дахинд заналхийлж байна» гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн үүний өмнө мэдэгдсэн билээ. Өнгөрсөн онд анхны хүмүүс халдвар авчээ. Эдүгээ халдвар авсан бараг 100 хүний 50 нь РВК-коронавируст хэлмэгдсэн тухай Би-би-си уламжлан мэдээллээ.