Өнгөрсөн 50 жилд Энэтхэг улс уугуул ястнуды нь ярьж байсан бүх хэлний 20 хувийг алдсан байна гэж «Бхаша» (Bhasha Research and Publication Centre) судлалын компанийн илтгэлд өгүүлжээ.

Энэ асуудлыг судлаж байгаа Ганеш Девийн хэлснээр 1961 онд Энэтхэг улсад 1100 хэлээр ярьж байсан бол 2013 он гэхэд хэлний тоо 220 нэгжээр багассан байна. Энэтхэгийн нийт хүн амын 3-4 хувь өөрөөр хэлвэл бараг 50 сая хүн эдгээр хэлээр ярьж байсан байх гэж тэрээр нэмж хэлжээ.

Хинди, англи хэл үндэсний засгийн газрын албан хоёр хэл юм. Харин муж улсын засгийн газар захиргааны зорилгоор тамил, урду, бенгали гээд 22 хэл хэрэглэж мэднэ гэж Энэтхэг улсын Үндсэн хуульд заажээ.