Террорын халдлагын аюул тулгарсан учир Пакистаны Лахорад суугаа ерөнхий консулын газрынхаа ажилтнуудыг хэсэгчлэн нүүлгэнэ гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Би-би-си корпорацын уламжлан мэдээлснээр 8-р сар гарсаар АНУ Ойрхи Дорнод ба Хойд Африкт 20 ЭСЯ ба ерөнхий консулын газрын үйл ажиллагааг зогсоожээ. АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад халдах бэлтгэл хийж байна гэсэн «Аль-Каидагийн» удирдлагын мэдээллийг замаас нь авсан тухай тусгай албад мэдэгдсний дараа ийм шийдвэр гаргажээ.