Электрон тагнан турших ажиллагаа дэлхий даяар явуулж байгаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг компьютерийн сүлжээний нь ажиллагааг хангаж байгаа ажилтнуудын 90 хувийг цомтгох бодолтой байна гэж өчигдөр Нью-Йоркод Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал генерал Кит Александер мэдэгдлээ.

Түүний хэлснээр эдгээр мэргэжилтний хийж байгаа ажлыг автоматчлах юм. Энэ алхам компьютерийн сүлжээ ба түүний хөдөлмөрийн бүтээмжийн хамгаалалтыг бэхжүүлэх боломж олгоно гэж Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн тэмдэглэв.

Тус агентлаг компьютерийн системийг удирдах үйл явцыг үйл ажиллагааг нь илчлэх мэдэгдэл Эдвард Сноуден хийхийн өмнө автоматчилж эхлэсэн билээ. Гэвч одоо үйл явцыг хурдасгаж эхлэв. ХМХ тоо баримтуудаас харахад 1000 орчим ажилтан тусгай албадын сүлжээд саяхан болтол үйлчилж байсан. Нэг хэсэг нь тусгай газрын ажилтнууд юм. Бусад нь гэрээгээр ажиллаж байна.