Арлын нэгэн АЦС-аас цацраг идэвхт ус гадагшаа гурван жилийн турш нэвтрэн гоожиж байгаа бололтой гэж Тайваны эрх баригчид мэдэгдэв. Засгийн газрын хянан шалгах байгууллагын судалгааны үр дүнгээс харахад цацраг идэвхт ус Тайбэйгээс холгүй орших арлын хойд хэсэгт «Зиньшань» АЦС-аас гадагшаа нэвтрэн гоожиж байна.

АЦС-ын операторч Taiwan Power корпорац ажилдаа хэд хэдэн алдаа гаргасныг засгийн газрын шинжээчид илрүүлэв. Хэрэглэсэн түлшийг устгах тодорхой төлөвлөгөө Taiwan Power корпорацад үгүй гэж шинжээчдийн илтгэлд өгүүлжээ.

Цацраг идэвхт ус бин битуу нөхцөлд ашиглагдаж байгаа болохоор байгаль орчинд ямар ч аюул учруулахгүй байна гэж компани батлан илэрхийлжээ. Гэсэн ч шинжээчид Taiwan Power корпорацын тайлбарт итгэсэнгүй. Тэд цацраг идэвхт ус гадагшаа нэвтрэх шалтгааныг илрүүлж арилгахыг АЦС-ын операторч корпорацоос шаардаж байна.