Японы HTV Kounotori-4 сансрын хөлөг өнеедер Олон улсын сансрын станцад ойртоно. Гринвичийн цагаар барагцаалбал 11 цаг 30 минут болж байхад японы сансрын хөлгийг тусгай төхөрөмж «барьж» станцтай залгатал түүнд ойртуулна. Сансрын хөлөг америкийн Harmony модульд тун ойртох юм. Сансрын нисгэгчидтэй харилцах ярьдаг робот ОУСС-д анх удаа очих юм. Киробо гэж нэрлэсэн робот тушаалыг хүлээн авч, урьдын ярианд дүн шинжилгээ хийж, шинэ хариу өгөх чадвартай. Урьд сонссон яриаг үндэслэн хиймэл оюун хэр чадвартай болохыг ойлгохыг эрдэмтэд оролдож байна.