Оросын иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн үйл ажиллагааны туршлага,үг хэлэх ур чадвар, идэвхжил,төрийн үүднээс асуудлын шийдвэрт хандах явдлыг өндөр үнэлж байгааг «Левада төвийн» санал асуулга харуулав. Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжиж байна гэж 7-р сард явуулсан санал асуулгад оролцсон 1600 хүний 54 хувь нь хариулжээ. Мөн 20 хувь нь түүнийг дэмжихгүй байна. Улс төрийн үйл ажиллагааны туршлага болон үзэл санаагаа авцалдаатай тов тодорхой илэрхийлэх чадвар нь Владимир Путины гол шинж чанар гэж санал асуулгад оролцогчид үзэж байна. Санал асуулгыг 7-р сарын сүүлээр оросын 45 бүс нутгийн 130 хот тосгонд явуулжээ.