Өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр орос-америкийн харилцааны зарим асуудлыг лавлаж тодруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Өчигдөр тэрээр Грекийн Ерөнхий сайд Антонис Самарастай хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзав.

Орос-америкийн дээд хэмжээний уулзалтыг болиулсан тухай олонтаа тавигдаж байгаа асуултад баасан гаригт хэвлэлийн бага хурал дээр хариулна гэж Ерөнхийлөгч хэллээ. Хэвлэлийн бага хурал орон нутгийн цагаар 15 цагт эхлэхийг агентлаг тэмлдэглэв. Маргааш нь Барак Обама 9 өдрийн амралтаар Массачусетс муж улсад хүрэлцэн очих юм.

9-р сард Москвад ОХУ-ын удирдагч Владимир Путинтай хийх байсан уулзалтыг америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденд ОХУ-д түр оршин суух эрх олгосонтой холбогдуулан болиулах шийдвэр Обама гаргасан гэж Цагаан ордон мэдэгдлээ. Үүний хамт АНУ-ын Ерөнхийлөгч Орос улсад G20 уулзалтад оролцох бодолтой байна.