Атомын бөмбөгдлөгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ёслол өнөөдөр японы Нагасаки хотод болов. Одоогоос яг 68 жилийн өмнө америкийн бөмбөгдөгч онгоцоос «Толстяк» хэмээх атомын бөмбөг хот дээр хаясны улмаас бараг 80 мянган хүн амь үрэгджээ.

Дурсгалын ёслол орон нутгийн цагаар 8 цаг 30 минут болж байхад «Энх тайвны» цэцэрлэгт хүрээлэнд эхлэв. 21 килотонн хүчин чадалтай атомын бөмбөг Нагасаки хот дээр 500 метр өндөрт тэсрэсэн 11 цаг 02 минут болоход хүмүүс нэг минут дуугүй ёслон зогсов. Японы удирдлагын төлөөлөгчид болон бусад улсын дипломат ажилтнууд дурсгалын ёслолын арга хэмжээнд оролцов.

Энэ долоо хоногт 8-р сарын 6-нд японы өөр нэг Хиросима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол болсон юм.

Дэлхийн хамтын нийгэмлэг «Хиросимагийн өдрийг» цөмийн зэвсгийг хориглдохын төлөө тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байна. 100 гаруй орны төлөөлөгчид дурсгалын ёслолын арга хэмжээнүүдэд оролцов. Хиросима, Нагасаки хоёр хотын атомын бөмбөгдөлт бол цөмийн зэвсэг байлдааны зорилгоор хэрэглэсэн түүхийн цорын ганц жишээ билээ.