7-р сард сэргээсэн Израиль, Палестины хоорондын шууд хэлэлцээг дэмжихийн тулд НҮБ бололцоотой бүхнийг хийнэ гэж байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровад батлан илэрхийлэв.

Израиль, Палестин хоёр бараг гурван жил шууд хэлэлцээ хийхгүй байснаа 7-р сарын сүүлээр АНУ-ын зуучлалаар хэлэлцээг сэргээв. Талууд наанадаж 9 сарын турш энх тайван хэлэлцээ хийхээр тохиролцов. Ээлжит хэлэлцээ 8-р сарын 14-нд Иерусалимд хийх тухай АНУ-ын Төрийн департамент мэдээллээ.