Дэлхийн хамтын нийгэмлэг Сирид гарсан хямралыг шийдвэрлэх улс төрийн замыг эрэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ мэдэгдэв.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн өчигдөр орой Бан Ги Мүнтай оройн хоолны үеэр Сирид «хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч», шашин хоорондын хүч хэрэглэх ажиллагаа гаарч байгаа» асуудлуудыг авч үзэж хэлэлцсэн юм. Түүнээс гадна талууд палестин-израилийн зохицуулалт, Афганистаны байдлыг хөндөж ярилцав.