Өнөөдөр Вашингтонд ОХУ-ын ГХЯ, БХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Сергей Шойгу хоёр америкийн ажил нэгт Жон Керри, Чак Хейгл нартай «2+2» зөвлөлдөөнд оролцоно.ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябковын мэдэгдснээр ОХУ,АНУ-ын ГХЯ, БХЯ-ын тэргүүн нар хоёр талын санал зөрсөн асуудлуудыг авч үзэж хэлэлцэх юм.

Юуны түрүүнд цэрэг-улс төрийн болон зэвсэгт хяналт тавих асуудалд анхаарал тавьна гэж Сергей Рябков хэллээ. Түүнчлэн хоёр талын харилцааг хүндрүүлж байгаа ПДХ асуудалд гойд анхаарал тавих юм.Сири, Афганистаныг оролцуулан мөргөлдөөн, хямралт байдал зэрэг олон улсын багц асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан. Түүнээс гадна талууд ираны асуудлаар санал солилцож болзошгүй.

Уулзалт хийхийг энэ долоо хоногийн эхээр бүрэн төгс батлав. ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд ОХУ-д түр оршин суух эрх 8-р сарын 1-нд олгосон учраас Вашингтон шууд хариу өгөхөөс зайлсхийж байсан. Сноудены асуудал «2+2» зөвлөлдөөний хэлэлцүүлгийн нэг хэсэг заавал болно гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки сэтгүүлчдэд мэдэгджээ.

Харин эл асуудлыг хэлэлцэх шалтгаан үгүй гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков үзэж байна. Урьд Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн 9-р сарын 3,4-нд Москвад хийх байсан айлчлалыг Сноуденыг тойрон бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан болиулах тухай зарлан мэдээлсэн юм.