Вьетнамын 30 орчим мянган иргэн оросын нутаг дэвсгэр дээр хууль бусаар байна гэж “Интерфакс” агентлагт өнөөдөр Холбооны шилжилт хөдөлгөөний албанаас уламжилжээ. 30 мянган хүний 10 % нь ОХУ дахь Вьетнамын ЭСЯ-ны урилгаар орж ирсэн гэж ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны ажилтан хэллээ.

Москвагийн зүүн хэсэгт гадаадын хууль бусаар шилжигчдэд зориулсан хуаранг ажлуулаад байна. ОХУ-ын хүний эрхийн Бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукины мэдээлснээр, хуаранд 586 хүн байгаагийн 560 нь вьетнамын иргэд байна.

Холбооны шилжилт хөдөлгөөний албаны уламжилж байгаагаар, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ОХУ-тай визийн дэглэмтэй гадаадын орнуудын нийт 290 орчим мянган иргэд хууль бусаар байна. Орос улсад нэвтрэх эрхгүй гадаадын хууль зөрчигчдийн тоо 2 сая 900 мянгад хүрчээ.