Хятад болон японы иргэд бие биенийхээ тухай сүүлийн есөн жил байсан хамгийн муу сэтгэгдэлтэй байна. Энэ тухай хятадын “Чайна дейли” сонин болон японы “Genron” байгууллагын явуулсан социологийн судалгааны дүн гэрчилж байна.

Судалгааны дүн Японы иргэдийн 93 % Хятад улс руу сөргөөр хардаг байхад хятадуудын 90 гаруй хувь Японд тэдний адил хандадаг гэж гарчээ.

Ийм төрлийн социологийн судалгаануудыг есөн жил дараалан явуулж байгаа төдийгүй, хоёр орны иргэдийн харилцан бие биедээ эрс тааламжгүй хандах байдал нь анх удаагаа бүртгэгдэв.

Хятад-Японы харилцаа 2012 оны 9-р сард эрс хурцадсан юм. Тэр үед японы засгийн газар “японы нэгэн хувь хүний эзэмшидэг“ Дяоюйдао /Сенкаку/ олтрийгийн гурван арлыг худалдаж авсан нь Бээжин, Токиогийн хоорондын нутаг дэвсгэрийн урт хугацааны хүчтэй маргааны шалтаг болсон юм.