«Цинхай нуур» Олон улсын яруу найргийн 1У наадам өнөөдөр Хятадын баруун-хойд Цинхай мужад нээгдэв. Орос, АНУ, Германи, Франц болон бусад улсын 50 гаруй яруу найрагч, орчуулагч түүнчлэн БНХАУ-ын 140 зохиолч, яруу найрагч наадамд оролцож байна.

Олон улсын наадам явагдаж байгаа газар нутгийг «дэлхийн дээвэр» гэдгийг наадмыг зохион байгуулсан Хятадын яруу найрагчдын холбоо ба мужийн засгийн газар тэмдэглэв. Өндөр уулын нутаг Наранд ойр байгаа.

Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшэгчдийн нэг сирийн яруу найрагч Адонис (Али Ахмад Саид Асбар) энэ оны наадамд байлцана. Уламжлал ёсоор «Тувдийн алтан зээр» шагналыг хятадын хамгийн том давстай устай Цинхай нуурын эрэг дээр наадамд оролцож байгаа нэгэн яруу найрагчад гардуулах юм. Олон улсын яруу найргийн наадам 8-р сарын 11 хүртэл үргэлжлэнэ.