Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо Японоос цацраг идэвхт 80 машиныг Орос улсад оруулахыг хориглосон тухай өнөөдөр тусгай газар мэдээллээ. 2011 онд «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш ОХУ-ын ариун цэвэр-тахал судлалын алба японы бүх ачааг шалгаж байна. Энэ онд 90 мянга гаруй машин болон техникийн 35 мянга гаруй сэлбэх хэрэгслийг шалган үзжээ.

Цацраг идэвхт 112 хэсэг бараа таваарыг хил дээр саатуулав. Түүнээс гадна оросын шинжээчид японы АЦС-д гарсан ослын уршгийг ажигласаар байна. Ялангуяа биологийн нөөц бохирдсон явдал Орос улсыг түгшүүлж байна. «Фукушима» АЦС-аас өдөр бүр тэнгист бараг 300 тонн цацраг идэвхт ус хаяж байна.