Гурж улс Өмнөд Осетид халдан довтлосны таван жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнүүд өнөөдөр Цхинвалд үргэлжилж байна. 2008 оны 8-р сарын 8-нд шилжих шөнө гуржийн цэрэг Өмнөд Осетид халдан довтолж,  нийслэл хот Цхинвалыг хэсэгчлэн өөр хэдэн тосгоныг бүрэн сүйдэлсэн юм.

Түрэмгийллийн уршгаар Өмнөд Осетийн олон зуун оршин суугч болон оросын энхийг сахиулагчид амь үрэгдэв. Орос улс Өмнөд Осетийн оршин суугчдыг хамгаалахаар цэргээ бүгд найрамдах улсад оруулсан юм.

Тэр үед олон оршин суугч нь ОХУ-ын харьяат болсон билээ. Таван өдөр байлдан дайтаж, гуржийн цэргийг бүс нутгаас шахан зайлуулав. 2008 оны 8-р сарын сүүлээр ОХУ Өмнөд Осети, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүний хариуд Тбилиси Москватай дипломат харилцааг тасалдуулан зогсоож, Өвөр Кавказын хоёр улсыг эзлэгдсэн нутаг гэж зарлажээ.