2013 онд Хятад улсад төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ зам тавихад 660 тэрбум юань (106,5 тэрбум доллар) оруулах тухай өнөөдөр Хятадын төмөр замын корпораци зарлан мэдээллээ.

Засгийн газрын төлөвлөгөөний дагуу энэ оны эцэс гэхэд шинэ 5,5 мянган км урт төмөр замыг ашиглалтад оруулна. Тэгээд тус орны нийт төмөр замын урт 100 мянган км, хурдан замынх 10 мянган  км болно.

Албан ёсны тоо баримтуудаас харахад Хятадын төмөр замын корпораци энэ оны эхний долоон сард төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд 261,7 тэрбум юань ( 42,2 тэрбум доллар) оруулаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар илүү их байна. Энэ оны 3-р сард засгийн газрын бүтцийг өөрчилж, БНХАУ-ын төмөр замын яамныг татан буулгасан билээ.