БНАСАУ-ын Йонбен дахь цөмийн төвийн цогцолборын бүх барилга байгууламжийн ажлыг сэргээсэн байна гэсэн дүгнэлт америкийн Олон улсын аюулгүй байдлын хүрээлэн хиймэл дагуулаар авсан гэрэл зургуудыг үндэслэн хийжээ.

Хүрээлэнгийн мэдээлснээр ураныг баяжуулах танхимын талбайг хоёр дахин өргөжүүлсэн нь ураныг баяжуулах хурилдуурын тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломж Умард Солонгост олгож байна. Реакторын ажлыг сэргээх төлөвлөгөөтэй байна гэж энэ оны 4-р сард Пхеньян мэдэгдсэн билээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцогчдын тохиролцооны дагуу 2007 онд БНАСАУ реакторыг хүйтрүүлэх цамхагийг устгасан билээ. Америкийн шинжээчдийн мэдээлснээр түүнийг сэргээж босголгүй хүйтрүүлэх 2 дахь системийг залгажээ. Энэ нь реакторыг ахин ажиллуулах боломж олгосон юм.