Жоржи муж улсаас конгресст сонгогдсон ардчилсан намын төлөөлөгч, АНУ-д иргэний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаараа нэрд гарсан Жон Льюис америкийн тусгай албадын нууц ажиллагааг илчлэсэн Эдвард Сноуденыг Энэтхэгийн энх тайвны төлөө тэмцэгч, сэтгэгч Махатма Гандитай зэрэгцгүүлсэн тухай Guardian сонин мэдээллээ.

« Хүч үл хэрэглэх философи, сургаалын дагуу, Ганди мэт зүтгэлтнүүдийн сургаал номлохын дагуу та нар ямар нэг зүйлийг зөв биш, шудрага бус хэмээн үзвэл ёс заншил, уламжлал, хүний эрхийг гажуудуулсан хуулийг үл тоомсорлон зохих үйл ажиллагаа явуулах нь зөв зохистой» гэж Льюис хэлжээ.

Льюис бол Интернет, утсаар хийх яриаг хянан шалгах хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй засварын төлөө санал өгсөн ардчилсан намын конгрессын олонхи гишүүний нэг юм. Конгресст засварыг батлахад дөнгөж 7 санал дутлаа. Гэвч Льюсийг бодоход америкийн конгрессын өөр гишүүд Сноуденыг талархан сайшаахгүй байна. Түүнийг «урван тэрслэгч» гэж олон депутат үзэж байна.