Афганистан, Мали, Сомали болон бусад улсад явуулсан террорын эсрэг олон улсын ажиллагаа «Аль-Каида» сүлжээг нэлээд сулруулсан боловч түүний зэвсэгт бүлгүүд ахин дайрах аюулыг арилгаагүй гэж НҮБ-ын шинжээчид анхааруулав. Дураараа тодорхойлон тайлбарлах үзэл суртал болон хүч хэрэглэх ажиллагаа явуулах санаархал «Аль-Каида» болон түүний салбаруудыг нэгтгэж байгааг өчигдөр НҮБ-ын АЗ-д уламжласан илтгэлд тэмдэглэжээ. Хэт даврагсад шинэ нөхцөлд арга буюу зохицож байгааг шинжээчид онцлов. «Аль-Каида» сүлжээний толгойлогчид интернетээр суртал нэвтрүүлгийн ажиллагаа явуулах болон сүүлийн саруудад Бостон, Лондон, Парист үйлдсэн дайралтад улам их анхаарал тавьж байна.