Сирийн Башар Асадын дэглэмийн дампуурал АНУ-ын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж мэднэ гэж ТТГ-ын тэргүүн дэд захирал Майкл Морелл Wall Street Journal сонинд мэдэгдлээ. Түүний хэлснээр тус дэглэм дампуурвал Сири янз янзын террористууд хоргодох газар болж хувирна. Түүнээс гадна Сирид байгаа химийн зэвсэг АНУ-ын дайснуудын гарт орж мэднэ гэж Морелл хэллээ. Асадыг түлхэн унагах нь «Аль Каида» ялсан хэрэг болно гэж ТТГ-ын тэргүүн дэд захирал үзэж байна.