Өнөөдөр Нью-Йоркод ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, сирийн зохицуулалтын төлөв болон Афганистаны байдлыг авч үзэж хэлэлцэнэ.

Талууд олон улсын нэлээд хурц асуудлуудын шийдвэрт хандах хандлагаа харьцуулан хэлэлцэнэ. Тэд «Сирийн байдлыг зохицуулах төлөвийг олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах орос-америкийн санаачилга болон Ойрхи Дорнодын байдлын хөгжлийг харгалзан хэлэлцэх тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв.

Түүнчлэн Афганистаны тогтворгүй байдлыг авч үзэх юм. Мөн уулзалтын дараа Сергей Лавров ОХУ-ын БХЯ-ны тэргүүн Сергей Шойгутой хамт «хоёр+хоёр» зөвлөлдөөнд оролцохоор Вашингтонд хүрэлцэн очно.

8-р сарын 9-нд АНУ-ын нийслэлд аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй асуудлаархи хэлэлцээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад хийх айлчлалын болиулах тухай Цагаан ордноос зарлан мэдээлсэн нөхцөлд хийх юм.

Хоёр талын сонирхогч асуудлуудаар «хангалттай ахиц дэвшил гарахгүй байна» гэж Вашингтон үзэж, уулзалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Орос улсад түр оршин суух эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон явдал дээд хэмжээний уулзалтыг болиулах гол шалтгаан болсныг АНУ нуухгүй байна.