Япон улс хятадын хөлөг онгоцууд маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо орших бүст цөмрөн орсонтой холбогдуулан БНХАУ-ын элчин сайдыг дуудсан тухай Франс Пресс агентлаг Японы ГХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.

Хятадын хөлөг онгоцууд Сенкаку (Дяоюйдао) арлуудад өчигдөр ойртож, өнөө өглөө хүртэл тэнд байсныг ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд санал зөрөлдөөн хурцдаснаас хойш хятадын хөлөг онгоцууд мөн бүст урьдынхаас удаан байсныг Франс Пресс агентлаг онцлов.

2012 оны дундуур японы засгийн газраас эдгээр арлыг улсын мэдэлд авах тухай зарлан мэдээлсний дараа БНХАУ, Японы хооронд нутаг дэвсгэрийн асуудал хурцдав. Сенкаку (Дяоюйдао) арлуудын талаархи эрхээ ямар ч хэрэгслэлээр хамгаалахад бэлэн байна гэж үүний хариуд БНХАУ мэдэгджээ.