Сирид явуулсан террорын ажиллагааг НҮБ-ын АЗ ямар ч нэмэлт болзол тавилгүй буруушаана гэдэгт Москва найдаж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Гана улсын ГХ-ийн сайд Ханна Теттетэй хийсэн хэлэлцээний дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.Өчигдөр сирийн хойд нутагт Жабхат-ан-Нусрын хэт даврагсад энгийн 450 орчим курд хун тууний дотор 100 гаруй хуухдийг зэрлэгээр хенеев. Бас нэг террорын ажиллагаа Дамаскад явуулжээ. «Ийн террорын ажиллагааг нэн даруй эцэслуулэх хэрэгтэй» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргуун онцлов. Сергей Лавровын хэлснээр «хуч боломж нь шавхагдаж дууссан дэглэмтэй тэмцэгчид террорын ажиллагаа явуулж байна гэж урьд АЗ-ийн зарим гишуун узэж, террорыг буруушаахаас татгалзаж байсан аж». Ийн байр суурийг хулцэж болохгуй. Терроризмын талаар хоёр нүүрт бодлого явуулах ёсгүй гэж Сергей Лавров мэдэгдэв. Эдүгээ Лох-Эрнед «наймны» дээд хэмжээний уулзалтад оролцогчдын тохиролцоог хэрэгжүүлэх нь тулгамдсан зорилт болсон гэж сайд онцлов. Тэр үед «их найман» сирийн засгийн газар ба сирийн сөрөг хүчинд хандан террористуудыг сөрөн зогсож, сирийн нутаг дэвсгэрээс шахан зайлуулахын тулд нэгдэж нягтрахыг уриалсан билээ.