Далайн гахай бие биенээ олон жил санаж байхыг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон тухай өнөөдөр «Вашингтон пост» сонинд бичжээ. Хамгийн гол нь хүмүүс удаан санаж байх цорын ганц хөхтөн биш гэдгийг нээлт харуулсан гэж Нью-Йорк муж улсын их сургуулийн сэтгэл зүйч тэмдэглэв.

Одоогоос 20 жилийн өмнө суулчийн удаагаа тааралдсан хоёр далайн гахай туршилт хийх боломж олгов. Ийн удаан уулзаагуй далайн гахай нөгөө «найзныхаа» исгэрэх авиаг сонсмогц таньснаа тэр даруй мэдүүлсэн байна. Тэд исгэрэх авиагаар бие биенээ таньдаг.