Орхос улсын Цагаачдын албаны нийслэл хотын ерөнхий газрын өндөр албан тушаалын хоёр офицерыг авилга авсан гэмт хэрэгт татжээ. Тэднийг цагаачдын хууль бус байгууллагуудтай холбоотой болон гадаадын иргэдийг, ялангуяа, ихэнх тохиолдолд Вьетнамын иргэдийн боолын хөдөлмөрийг ашигласан гэх эрүүгийн хэргийн зүйл ангиудаар хэрэгт татжээ. Энэ тухай өнөөдөр Москва хотын ДХЯ-ны удирдах газар сэтгүүлчдэд уламжлав. Москвагийн эрүүгийн хэргийн удирдах газрын албан ёсны баримт бичигт ”албаны ашиг сонирхолоос урван, авилгын чанартай үйл ажиллагаа явуулсан баримтууд хуулийн байгууллагын нилээд хэдэн ажилтануудад илэрсэн ” гэжээ. Москвагийн зүүн хэсгийн Гольяново, Измайлово дүүргүүдэд хуулийн байгууллагын ажилтануудыг гэмт хэргийн чанартай үйл ажиллагаа явуулж байсныг тогтоов. Тэдгээр полицын ажилтануудыг дотоодыг хамгаалах яамны байгууллагуудаас хөөгөөд байна.

7 –р сарын 27- нд тус хотын Матвеевский зах дээр полицын ажилтан руу дайрч, хүнд гэмтэл учруулсан явдал гарсанаас хойш Москва хотын полицын газар хууль бус цагаачлалтай хатуу тэмцэл зарлаад байна. Шалгалтын дүнд тус улсад хууль бусаар орогнож байсан 500 гаруй хүнийг саатуулаад байна. Тэдний ихэнхи нь вьетнамын иргэд. Тэдний бүгдийг Москвагийн зүүн-хойд хэсэгт майхантай хуаранд байрлуулаж байна. Өнгөрсөн хоногуудад долоон хүнийг саатуулжээ. Тэд ажилгүй гадаадын иргэд болон гудамжны цэвэрлэгч болон нилээд хэдэн ганзагын наймаачид байв. Москва хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Собянин “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа полицынхны явуулж байгаа хатуу арга хэмжээнүүдийг дэмжиж байна гэв. “Энэ бол хэвийн зүйл” гэж тэр хэлжээ. Ямарч нийгэмд, аль ч улсад тэр, хэрвээ онцгой байдал гарвал үүнийг эрс эсэргүүцэж эхлэдэг” гэж Собянин ярьжээ. Тэрээр Матвеевский зах дээр болсон явдлыг хуулийн байгууллагуудын тэвчээр барагдахад хүргэсэн “сүүлчийн дусал” гэж хэлэв.