Орос улсын Алс-Дорнодын Амар мужид үерийн ус хэт даамжирсны улмаас бүс нутагт холбооны түвшингийн онцгой байдлын дэглэм зарлаад байна. ОХУ ын ОБЯ ны тэргүүн Владимир Пучков бүрэн хэмжээний хүчний бүлгэмийг болон гамшигийн үр дагаваруудыг арилгах хэрэгсэлүүдийг байгуулахыг даалгав.Хятад улстай хиллэдэг Благовещенск хотод болсон Засгийн газрын нүүдлийн хуралдаан дээр байдлыг хяналтандаа байлгах шаардлагатай байгаа тухай Пучков цохон тэмдэглэв. Тэрээр БНХАУ ын холбогдох бүтцүүдийг үерийн хүнд байдалд харилцан ажиллагааг хангахыг хүслээ.

Хүчтэй аадар бороо Амар мужид хоёр долоо хоногийн өмнө орж эхэлсэн. Бүс нутгийн эрх баригчдын уламжилж байгаагаар, байдал нилээд хурцдаж байгаа гэнэ. Учир нь тэндхийн Зейскийн УЦС –ын усан сан дүүрэх аюултай болоод байна. тэр цагт 30 орчим суурингууд болон Благовещенск хотод ч живэх аюул тулж магадгүй юм. Гамшигийн газруудаас 1,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаагийн дотор 440 хүүхэд байна.