АНУ –ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БХЯ-ны сайд Чак Хейгел нар оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров болон БХЯ-ны сайд Сергей Шойгутай баасан гаригт Вашингтонд “хоёр нэмэх хоёр” уулзалт явуулна гэж төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки мэдэгдэв.Уулзалтаар Сири, Ираныг тойрсон асуудлуудыг хэлэлцэх бөгөөд, ТТГ-ын ажилтан асан Сноудентэй холбоотой тулгамдсан асуудлууд болон СДЗ- ийн шинэ гэрээний тухай ярилцана.

Псаки мэдэгдэлдээ, “орос-америкийн хооронд нилээд хэдэн асуудлуудаар санал зөрөлдөөнтэй байна, тухайлбал, Сноуденыг АНУ –ад буцаах болон Сирийн байдлын асуудлууд” гэжээ. Түүний ярьснаар, талууд харилцан төдийгүй даяаршлын сонирхол татаж буй ялангуяа, стратегийн тогтвортой байдал, улстөрийн болон цэргийн хамтын ажиллагаа хийгээд бүс нутгийн асуудлуудаар хэлэлцэн ярилцах аж.