Оросын ерөнхий сайдын үзэж байгаагаар, Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолоос татгалзах нь “ маш бүдүүлэг алдаа болох бөгөөд эдгээр ард түмнүүдийг тодорхой нөхцөл байдалд устгахад хүргэдэггүй юмаа гэхэд маш хүнд амьдралд унагаж мэдэх “юм гэв. Тэрээр ийм байдлууд дахин давтагдахгуй “гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. “Бүх юм янз бүрийн хувь зохиолоор хөгжиж болно, ингэхдээ хүмүүсийн /аливаа дотно харилцаа, аливаа харилцан яриа / зориг дээр тулгуурлахаас биш, цэргийн хүчин дээр байх ёсгүй юм гэж Медведев цохон тэмдэглэв. Орос улс Гүрж улстай хамтран ажиллагааг сэргээхэд хэзээ ч саад болохгуй гэдгийг онцлов.

Нөгөөтэйгүүр, Медведев Абхаз, Өмнөд Осет улсуудтай дүрвэгсдэд хүч хэрэглэхгүй байх дэглэмийн болон хувь заяаны тухай шууд яриа хэлэлцээрүүдийг эхлэхийг уриалав. Орос улс эдгээр нутаг дэвсгэрт үр ашигтай хяналт байхгуй төдийгүй, дүрвэгсэдийг буцаахад аюулгүй байдлыг хангах хариуцлагыг хүлээж чадахгуй гэж тэр цохон тэмдэглэв.

Түүнчлэн Гүрж улсыг НАТО-д элсэж болзошгүй байгаа нь тус улсад ашигтай болохыг олж харахгуй байгаа бөгөөд Европ тус улсыг үнэхээрийн эвсэлд нэгдэн орохыг сонирхож байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа оросын ерөнхий сайд мэдэгдэв. Тэрээр энэ нь Орос, Гүржийн хооронд “ урт хугацааны, удтал үргэлжлэх хурцадмал байдлыг бий болгоно”гэж тэмдэглэв.