АНУ –ын ерөнхийлөгч Барак Обама Орос улстай илүү чанартай хамтран ажиллахад саад болох шалтгаануудыг олж харахгуй байна гэж мэдэгдлээ.

“Сэтгэхүй болон оюун ухаан эргээд “хүйтэн дайны”үе рүү ордог цаг байдаг л юм”. Гэхдээ би ерөнхийлөгч Владимир Путинд энэ бүгд нь ард үлдэсэн, харин бид ирээдүйн тухай бодох ёстой юм гэж хэлдэг. Тэгээд ч бидэнд одоогийнхоос илүү үр дүнтэй хамтран ажиллахад саад болох шалтгаануудыг би олж харахгуй байна” гэж Обама мягмар гаригийн үдэш NBC телевизийн “Tonight Show “хөтөлбөрт оролцохдоо мэдэгджээ.

АНУ –ын нууц мэдээллийг задалсан тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены тухай түүнийг америкийн талд өгөхгүй, харин ОХУ –ад улстөрийн түр орогнол олгосон Москвагийн шийдвэр нь түүнийг гонсойлгосон гэж тэр нэмж хэлэв.Ингэхдээ Обама 9-р сард Санкт-Петербургт зохиогдох “Их хорийн “ ДХУ –нд оролцохоо мэдэгдэв. Тэр харин Москвад болох хоёр талын ДХУ –ын тухай юу ч хэлсэнгүй. Цагаан ордон Сноуденд орогнол олгосны дараа ийм төрлийн уулзалтуудыг явуулах нь зөв зүйтэй болох тухай бодохын тулд түр завсарлага авна гэж мэдэгдсэн.