Оросын иргэд биеэ муудахад юуны түрүүнд өөрсдийгөө, дараа нь амьдралын доогуур түвшин болон муу экологи хэмээн үздэг тухай социологич тайлбарлав. Амьдралын явцад нэрвэгдэх өвчнүүдийн шалтгаануудын дунд стресс болон түгшүүр гол байрыг /30 %/ эзлэж байна гэж судалгаанд оролцогчид тэмдэглэжээ. Орос улсын олон нийтийн санал бодлыг судлах төвөөс явуулсан санал асуулгад оролцогчид нь бие муудахад хамгийн гол нөлөөлдөг зүйл бол экологийн байдал /26 %/, насны онцлог /24%/, өвчин эмгээгээ эмчлүүлэх хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байдаг /болон удам дагасан өвчин /21 %/ гэжээ. Энд хортой нөхцөлд ажилладаг юм уу, аль эсвэл ийм газартай ойрхон амьдардаг /14 %/, цаг уурын таагүй нөхцөл байдал /13% /, амрах боломж үгүй болон олон жиоийн турш өвчнөө эмчлүүлж чадахгуй байгаа, муу хоол унд хэрэглэдэг /11%/. Өвчний гол шалтгаануудын дунд биеийн тамир спортоор хичээллээгүй /6 %/, тамхи, архи хэрэглэдэг /тус бүр 5 %/ байна.

Санал асуулгыг 42 муж, хязгаар, БНУ –ын 130 суурин газарт явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон 1600 хүний 37 % нь бие муудах болсноо юуны түрүүнд өөрсдөөс болсон хэмээжээ. Оролцогчид нь өвчний шалтгаануудаар хөдөлмөрийн муу нөхцөлүүд /5 %/, болон өвчин нь нүгэл хийсний улмаас ирдэг хэмээн /4% / үздэг аж.