Орос улсын Холбооны зөвлөл /Оросын парламентын дээд танхим/ америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденыг өөрсдийн ажилд татан оролцуулахыг хүсч байна. ТТГ-ын ажилтан асныг ОХУ-ын Үндсэн хуулийн хувь хүмүүстэй холбоотой мэдээллүүдийг боловсруулахдаа хувийн амьдралын халдашгүй эрхийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт шинжээчээр татхыг хүсч байна. 9-р сард ажлын хэсэг нь ХЗ-д одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах асуудлаар саналуудыг өргөн барина гэж Интерфакс агентлаг өнөөдөр уламжилжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь Google, Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдэд хувь хүмүүсийн мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг чангатгах дүрэмтэй холбоотой байна.