ОХУ-ын Дээд шүүх нефтийн “ЮКОС “компаний удирдагч асан Михаил Ходорковский болон Платон Лебедев нарын өмнө хоёр удаагийн шүүх хурлаар оноосон 11 жилийн ялыг хоёр сар хүртэл хугацаагаар бууруулав. Мягмар гаригт шүүх уг хэргийн хэрэгтэнүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдолыг ялимгүй хангав. Ингэснээр Ходорковскийн ялын хугацаа 2014 оны 8-р сард, Лебедевынх 2014 оны 5-р сард дуусна гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ. Шүүхийн тогтоолыг бүрэн хүчингүй болгох юм уу, аль эсвэл хоригдсон хугацааг оруулан ялын хугацааг бууруулах болон суллахаас Дээд шүүх татгалзжээ.

Ходорковский болон “МЕНАТЕП” компаний захирал асан Платон Лебедев нар 2003 онд баривчлагдсан. 2005 оны 5-р сард тэд нарыг залилангийн болон татвараас зайлсхийсэн хэргүүдэд гэмт хэрэгтэнээр татсан. Хожим нь шүүх тэдэнд тус бүрд 8 жилийн хоригдох ял оноосон.

Ходорковский болон Лебедев нарын хоёрдахь эрүүгийн гэмт хэргийн тухай тэд нарын эхний шүүх хурал дуусаны дараа тодорхой болсон. 2010 оны 12-р сард “ЮКОС”-ын удирдагч асны “хоёрдахь хэргийн” хүрээнд шүүх түүнд нефть хулгайлсан болон үүнийхээ борлуулалтын мөнгийг завшисан гэмт хэргээр түүнд 14 жилийн ял оноосон. Нэг жилийн дараа шүүх түүний хоригдох ялыг 13 жил хүртэл бууруулсан.