Амьд организмын эд эсээс гаргаж авсан махаар хийсэн дэлхийн анхны гамбургийн амталгаа, Их Британий нийслэлд сэтгүүлчдийн оролцоотойгоор болж өнгөрлөө гэж тэндэхийн ХМХ мэдэгдлээ. Гамбургерийн котлет нь хэдийгээр жинхэнэ махтай адил боловч шүүслэг биш аргуун байлаа гэж котлетыг амтлах хувь оногдсон Австрийн профессор Ханни Рютцлер өгүүлжээ.

Ийм гамбургер 250 мянган фунт стерлингээр үнэлэгдэж байгаа юм. Үнээний организмаас авсан эд эсээс уг махыг бэлтгэжээ. Голландын Маастрихтын улсын их сургуулийн профессор Марк Постын удирдлаган дор эрдэмтдийн бүлэг, 3 сарын турш 20 мянган бүлчингийн эд эсийг үржүүлсэн байна. Дараа нь түүнийгээ нягтаршуулан биологийн бүтцийн хувьд жинхэнэ үхрийн махтай ижил төстэй, гамбургерт зориулсан котлетийг гарган авчээ. Постын ярьж байгаагаар, тэрээр лабораторийн нөхцөлд мах үржүүлж бий болгох нь бодитой бөгөөд ийм замаар хүнсний хямралыг шийдэж болох юм гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүссэн байна.