Шинэ Зеландийн засги йн газар сүүлийн үед шуугиант үйл явдлын төв болсон «Фонтерра» сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүний хяналт шалгалтанд нэмэлт систем бий болгохоор төлөвлөөд байна гэж тэндэхийн ХМХ өнөөдөр мэдэгдлээ. Тус улсын сангийн яамны сайд Билл Инглишийн хэлснээр, манай улсын засгийн газарт, энэ маягийн хүнсний бүтээгдэхүүнд ботулизмийн нян илэрсэн тохиолдол дахин давтагдахгүй байх баталгаа хэрэгтэй. Өмнө нь тус улсын ерөнхий сайд Джон Кей, Фонтерра компанийг, тэдний бүтээгдэхүүнд ботулизм үүсгэх нян байж болзошгүйг хэрэглэгчдэд цаг алдалгүй мэдэгдсэнгүй гэж буруутгасан. Тэгсэн хэдий ч компаний удирдлага, уг баримтыг нуун дарагдуулаагүй, түүгээр ч зогсохгүй, өөрийн бүтээгдэхүүнээс болж ууссэн шуугиант явдлын төлөө уучлалт хуссэнг цохон тэмдэглэжээ.

Өнгөрсөн Бямба гарагт сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Фонтерра компани, тэдний зарим нэгэн бүтээгдэхүүнд ботулизм өвчнийг үүсгэгч нян байж болзошгүй гэж зарласан билээ. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Фонтерра компании харьяанд байдаг нэг үйлдвэрийн шугам хоолойд нэвчилт үүссэнээс ботулизм өвчний нян нэвтрэн орсон байна. ОХУ, Хятад, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз зэрэг улсуудын засгийн газар Шинэ Зеландийн компаний зарим нэг бүтээгдэхүүнийг арилжаанаас гаргасан байна.