Афганистаны талибануудын толгойлогч мулла Омар 2014 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийг ор үндэсгүй үйл хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд сонгуульд оролцохоос татгалзахыг орон нутгийн оршин суугчдад уриалав. «Манай лалын шажинт иргэд 2014 оны сонгуулийг тоомсорлохгүй. Хүмүүс мөн шившигт хэрэгт оролцохгүй» гэж өнөөдөр өрнөдийн ХМХ иш татсан самуун дэгдээгчдийн толгойлогчийн албан мэдээнд өгүүлжээ. Ийн сонгуульд оролцох нь цаг алдсан хэрэг болно гэж мулла Омар нэмж хэлэв.