Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрыг сөрөн зогсож байгаа сирийн сөрөг зэвсэгт бүлгүүд хойд Алеппо мужийн агаарын цэргийн хүчний гол баазыг хяналтдаа авсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Лондонд ажиллаж байгаа Сирид хүний эрхийг хэрхэн хангаж байгааг ажиглах зөвлөлийн мэлдээллээс иш татан уламжлав. Босогчид сүүлийн нэг сарын турш Менах хот орчимд баазын төлөө засгийн газрын хүчинтэй шируун байлдаан явуулсаныг агентлаг тэмдэглэв.

2011 оны 3-р сараас Сири улсад эрх баригчид, сөрөг хүчний мөргөлдөөн үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад энэ завсар тус улсад бараг 100 мянган хүн амь үрэгджээ.