7-р сард БНАСАУ-д орсон аадар бороо Солонгосын ардын армийн командлалыг зуны байлдааны сургуулийн хөтөлбөрийн хүрээг багасгахад хүргэсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонинд бичжээ. Өмнөд Солонгосын засгийн газрын мэдээлснээр гай гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх тушаал Солонгосын ардын армийн анги салбарт өгчээ. 7-р сард БНАСАУ-ын нутаг дэвсгэр бараг 900 мм хур тундаст нэрвэгдсний улмаас 60 хүн эндэж, 26 мянга гаруй барилга байшин ба 100 ам км бүхий тариалангийн талбай усанд авахуулжээ.