Өмнөд Солонгосын засгийн газар БНАСАУ-ын Кэсонд солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборыг хаах төлөвлөгөөтэй байна. Энэ нь аж үйлдвэрийн цогцолбрын цаашдын үйл ажиллагааг тодорхойлох асуудлаар «бүрэн төгс» хэлэлцээ хийх тухай Сөүлийн саналд Пхеньянээс хариу өгөхгүй байгаатай холбоотой гэж өмнөд солонгосын «Чосон ильбо» сонинд бичжээ. Тэсч ядах шахсан гэж үүний өмнө Өмнөд Солонгосоос Пхентьянд анхааруулсан билээ. Удахгүй өмнөд солонгосын засгийн газраас Кэсонд ажиллаж байгаад одоо бизнесээ алдсан пүүсүүдэд нөхөх төлбөр төлөх хөрөнгө гаргахаар шийдвэрлэнэ. Түүнчлэн Сөүл Кэсоны цогцолбрт ус, цахилгаан дамжуулах сүлжээг хаах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Үнэн чанартаа ийн шийдвэр гаргах нь 2004 оноос ажиллаж байгаа аж үйлдвэрийн бүсийг хаана гэсэн үг. Кэсон хоёр Солонгос улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цорын ганц жишээ өдгөө болтол байсан юм. Харин солонгос хоорондын харилцааг хэвийн болгоход Сөүл «үнэн сэтгэлээсээс хандахгүй байна» гэж өнөөдөр Умард Солонгос Сөүлийг зэмлэн буруушаав.