Тусгай албад «Аль-Каидагийн» толгойлогч Айман аз-Завахирын мэдээллийг замаас нь авсаны дараа АНУ-аас хэд хэдэн улсад суугаа элчин сайдын яамдыг Ойрхи Дорнодод хаажээ. 8-р сарын 4-нд цуврал террорын ажиллагаа явуулах нь зайлшгүй чухал гэж Арабын хойг дахь Аль-Каидагийн удирдагч Насер аль-Вахишид явуулсан захидалд өгүүлсэн тухай «Нью Йорк таймс» сонин америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ. Энэ нь «2001 оны 9-р сарын 11-ний дайралтаас хойшхи америкийн ба өрнөдийн ашиг сонирхолын эсрэг ноцтой төлөвлөгөөний нэг» гэж тэмдэглэжээ. Чухам хаана ямар террорын ажиллагаа явуулахаар төлөвлөсөн тухай «Нью Йорк таймс» сонин мэдээлээгүй.

АНУ аюулгүй байдлыг бодож 8-р сарын 4-нд хэдэн дипломат төлөөлөгчдийн газраа хаах төлөвлөгөөтэй байна гэж үүний өмнө мэдээлсэн билээ. Өнгөрсөн ням гаригт Бахрейн, Египет, Ирак, Израиль, Иордани, Кувейт, Ливи, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг улсад суугаа АНУ-ын ЭСЯ хаалттай байв. АНУ-аас хэдэн улсад суугаа ЭСЯ 8-р сарын 10 хүртэл хаалттай байх болно гэж хожим АНУ-ын Төрийн департамерт мэдээлжээ.