Сирийн цэрэг Нахабан, Баруда, Эль-Ханбуши, Истарба,Набата суурингуудын төлөө хэт даврагсадтай байлдан дайтаж байна. Түрк улсын нутаг дэвсгэрээс Сирид нэвтрэсэн лалын хэт даврагсад 400 орчим хүн түүний дотор эмэгтэй хүүхдүүдийг барьцаалжээ. Лалын алавит шажинтнуудыг барьцаалсныг арабын ХМХ тэмдэглэв. Сири улсын Ерөнхийлөгч Башар Асадын алавит омгийн шажны зүтгэлтэн 80 настай Бадреддин Газзаль барьцаалагсдын дотор байна. Үүний өмнө сирийн цэрэг улс орныхоо хойд хэсэгт урьд серег зэвсэгт бүлгүүдийн булаан эзлэсэн алавитуудын гурван тосгоныг хяналтдаа авсан билээ.