Amazon интернет-дэлгүүрийг үүсгэн байуулагч, дэлгүүрийн захиргааны дарга Жефф Бэзос америкийн Washington Post сониныг худалдан авчээ. Бизнес эрхлэгч 250 сая доллароор худалдан авсан тухай The Wall Street Journal мэдээлэв. Тэрээр Amazon интернет-дэлгүүрт биш өөртдөө энэ сониныг худалдан авсан гэж Бэзосын хэвлэлийн алба тэмдэглэв. Бэзос тайлбарлан хэлэхдээ Washihgton Post сонин улс оронд ямар ач холбогдолтой байгааг ойлгож байгаа учир хэвлэлийн үнэ цэнэт зүйлийг өөрчлөхгүйгээ мэдэгдэв.

1877 оноос хэвлэгдэн гарч байгаа Washington Post бол АНУ-ын эртний сонины нэг юм. Бэзос худалдан авахын өмнө The Washington Post Company сонины эзэн байсан хийгээд одоо нэрээ сольж, сонины үлдсэн эд хөрөнгийг эзэмших дээр цаашид ажиллах юм.