Пентагоны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайд Абдель Фаттах ас-Сиситэй утсаар ярилцаж, Египетэд гарсан хямралыг давахад туслах АНУ ба ЕХ-ны зуучлах хүчин чармайлтыг авч үзэж хэлэлцсэн тухай АНУ-ын БХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл мэдээллээ. АНУ-ын дэд Төрийн нарийн бичгийн дарга Уильям Бернс, ЕХ-ны Газрын Дундад тэнгисийн өмнөд бүс нутгийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Бернардино Леон нар зуучлах үүргээр Египетэд хүрэлцэн очсоныг тэрээр дурдав.

Египетэд үргэлжилж байгаа «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг эв зүйгээр зрхицуулахын төлөө байна гэж Египетийн БХ-ын сайд ас-Сиси онцлов. Түүнээс гадна тэрээр АНУ-аас Египетэд дэмжлэг үзүүлж байгаад сайд Хейгелд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулснаас хойш эмхлэн байгуулсан тур засгийн газар египетийн улс төрийн бүх хүчний төлөөлөгчдийг улс орныхоо шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахын төлөө байна гэж ас-Сиси батлан илэрхийлэв. Тэрээр өнгөрсөн долоо хоногт «Вашингтон пост» сонинд ярилцлага өгөхдөө египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж болзошгүй гэжээ. Мөн Хейгел бараг өдөр бүр утасдаж байгааг ас-Сиси мэдээлжээ.